Tuesday, July 21, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК 160 мянган тонн нүүрсийг 9.1 сая ам.доллароор арилжаалжээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалжээ.

Үүнд:

1. Дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс – 128.0 мянган тонн, 56.2 ам.доллароор арилжаалж нийт 7.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

2. 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 62.2 ам.доллароор арилжаалж нийт 1.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 13.7% өслөө.

2026 онд 17 удаагийн арилжаагаар 109.2 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.3 сая тонн нүүрс арилжлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Наймдугаар сарын 1-нээс хойш наадам зохион байгуулахгүй

Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож,...

Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна

Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464...

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

Үндэсний их баяр наадам зохион байгуулсан дүнгийн талаар Монгол...

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж,...