Saturday, August 29, 2026

НИТХ-ын дарга А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн нийт 93 эмэгтэй төлөөлөгчийг хамтран ажиллахыг уриалав

Date:

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн байгууллагууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гаалийн газарт төлөвлөгөөний хурлаа хийж байна. Улаанбаатар хотод залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн гаралт 75.2 хувийг эзэлж байна. Цаашид гэмт хэрэг, зөрчлийн гаралт, дуудлага мэдээллийг 15 хүртэлх хувиар бууруулах зорилт тавилаа гэдгийг НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр хэлж байна.

Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл болон хүүхдийн эрүүл, аюулгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа хэргийг бууруулахын төлөө 9 дүүрэг, нийслэлийн 93 эмэгтэй төлөөлөгч нэгдэж ажиллахыг уриалж байна. Хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдэгдэхгүй, дахин давтагддаггүй байх ёстой. Тиймээс соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй хийх, 9 дүүрэг, 204 хорооны “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй.  Багийн гишүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаас гадна, эрх зүйн мэдлэг, мэдээллийг нь сайжруулахад Зөвлөлийн гишүүн байгууллагууд анхааръя. “Хөршийн холбоог” сайжруулъя” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн...

Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн...

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү...