Monday, July 6, 2026

Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг бууруулсан шийдвэрийг “амилууллаа”

Date:

Замын Үүд боомтоор хувиараа зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэнд ногдуулсан татварын хувь хэмжээг бууруулсан аймгийн ИТХ-ын тогтоолыг өнөөдрийн дотор бүртгэж авахыг Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХЯ-ынханд үүрэг болголоо. ИТХ-аас энэхүү шийдвэрийг гаргаад багагүй хугацаа өнгөрсөн ч бүртгэж авалгүй цаг алдсан байж. Цаашид чирэгдэл учруулахгүйгээр шуурхай ажиллахыг санууллаа.

Хилээр 3-10 удаа тээвэр хийвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30 хувь, 11-ээс дээш удаа гарвал 50 хувиар тооцож татвар авч байсныг Дорноговь аймгийн ИТХ өнгөрсөн 12-р сарын 5-нд өөрчилжээ. Ингэхдээ шатлалгүй болгож, хэдэн удаа хил нэвтрэхээс үл хамаарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувьтай тэнцэх хэмжээний татвар авна гэж заасан тогтоол баталж, ХЗДХЯ рүү өнгөрсөн сарын эхээр хүргүүлсэн юм байна.

Харин тогтоолыг бүртгэж авах үйл явц он дамжжээ. Тээвэрчдээс Ерөнхий сайдад гомдол мэдээлэл ирүүлсэн тул асуудлыг өнөөдөр яаралтай шийдэхийг яамныханд үүрэг болгосон нь энэ. Ингэснээр хувиараа зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэдийн татварын ачаалал 80.000-278.000 төгрөгөөр бууруулсан шийдвэр Ерөнхий сайдын өгсөн шуурхай үүргийн дагуу “амь орж” хэрэгжиж эхэллээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820...

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...