Saturday, July 4, 2026

Хүн ам, орон сууцны тооллогодоо цахимаар хэрхэн хамрагдах вэ?

Date:

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллого орон даяар үргэлжилж байна. Энэ жилийн тооллого бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл иргэдийн төрд байгаа мэдээлэлд үндэслэн хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулж байгаа гэсэн үг. Мэдээллийн технологид суурилсан энэхүү тооллогод иргэд хамрагдаж, өөрсдийн мэдээллээ шалгаж нягтлах болон нэмж дэлгэрүүлэх боломжтой.

Монгол Улсын иргэн та Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо http://www.2025.mn холбоосоор хандаж, дан системээр нэвтрэн хамрагдах боломжтой.

Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд http://www.citizen.2025.mn холбоосоор хандаж, тооллогодоо хамрагдах боломжтой.

Мөн “E-Mongolia” системээр нэвтэрч Хүн ам, орон сууцны завсрын тооллогодоо хамрагдаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...