Saturday, May 16, 2026

Биржийн нүүрсний экспортын дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 82 мянган тонн биржийн нүүрс экспортолж биржийн тээврийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Тээвэр зохион байгуулалтыг сайжруулснаар 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 70 мянган тонн биржийн нүүрс экспортолсон бол 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 82 мянган тонн болгож экспортыг нэмэгдүүллээ.

Монгол Улсын Засгийн газраас “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2022 оны 362 дугаар тогтоол, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монголын хөрөнгийн биржээр БНХАУ-ын хилийн боомт хүртэл хүргэж өгөх нөхцөлөөр 2023 оноос нүүрсний арилжаа явуулж эхэлсэн. Биржээр арилжаалсан нүүрсний тээврийг “Эрдэнэс Тавантолгой” ХК зохион байгуулан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...