Friday, November 22, 2024

Германы амьтны хүрээлэнд гал гарч 30 гаруй сармагчин шатжээ

Date:

Германы зүүн бүсийн нэгэн амьтны хүрээлэнд нэгдүгээр сарын 1-ний үүрээр гал гарсны улмаас 30 гаруй амьтан үхжээ. Түймэр Германы баруун бүсийн Хойд Рейн-Вестфали мужийн Крефельд амьтны хүрээлэнд гарсан бөгөөд тус амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Гал сөнөөгчид мэдээ авсан даруйдаа ирж, галыг түргэн шуурхай унтраасан ч амьтны хүрээлэнгийн сармагчны төрлийн хэсэг шатсан” гэжээ. Крефельд амьтны хүрээлэн нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ “Гал түймрээс болж, шимпанзе, орангутан, жижиг мич зэрэг 30 гаруй амьтан үхэж, хоёр шимпанзе түлэгдэн, олон сая еврогийн эдийн засгийн хохирол гарсан” гэсэн байна. Орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдэгдэлд: Хүмүүс шинэ оноо угтах шөнө хууль бусаар цаасан дэнлүү асааснаас болж түймэр гарсан байж магадгүй. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна гэжээ. Крефельд амьтны хүрээлэн 14 га талбайтай, 1000 гаруй амьтантай, жилд 400 мянган зочин хүлээж авдаг. Түймэрт өртсөн мичний төрлийн хэсгийг 1975 онд байгуулсан бөгөөд 2000 ам дөрвөлжин метр талбайтай юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...