Friday, November 22, 2024

Тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв үү?

Date:

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Ерөнхийлөгчийн мэдэгдэл шинэ оны эхний дуулиан байлаа. Оргилуун дарстай хундага барьж байгаад он солигдох мөчид хэлсэн төрийн тэргүүний тэр үгэнд олон хүн итгэсэн нь мэдээж. Бас буруутгаж, шүүмжилсэн нь ч чамгүй.

“Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” хэмээн Ерөнхийлөгч оргилуун дарсаа өргөн 2020 оныг угтсаны дараа олон нийтийн сүлжээ гагцхүү тэтгэврийн зээлээр “амьсгалж” эхэлсэн гэхэд болно. Шинэ оны ажлын эхний өдрийн гол дуулиан ч энэ байлаа. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн бүх ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарч байгаа ажээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээнд дайсан мэдэгдлийн мөрөөр ямар үйл явц өрнөснийг фокуслая.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр тушаал гаргаж энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэврийн зээл нэмж олгохыг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүх арилжааны банкуудад мэдэгдэв.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэвлэлд өгсөн тайлбартаа “ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Ингэснээр шууд тэтгэврийн зээлийг тэглэхгүй. Салхитын мөнгөний ордыг барьцаалж бонд босгох чиглэлээр Засгийн газрын тодорхой шийдвэр гарах ёстой. Хоёр дахь асуудал байгалийн баялгийг захиран зарцуулах эрх зөвхөн УИХ-д хадгалагдана гэсэн хуультай. Тийм учраас бондоос орж байгаа мөнгөнөөс тодорхой хэмжээгээр зарцуулж тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авахтай холбоотойгоор хуулийн төсөл боловсруулж УИХ-д оруулах шаардлагатай гэж харж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарах байх. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар УИХ, Засгийн газраас гарах шийдвэрийг боловсруулах ажлын хэсэг ХНХ-ийн сайдаар ахлуулж гарна. Төсөл боловсруулж УИХ-д оруулах байх” хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэрээр мөн ахмадуудын тэтгэврийг барьцаалан зээл олгодог нь зарчмын хувьд буруу. Тиймээс цаашид тэтгэврийг барьцаалж зээл олгохыг зогсоох нь зөв гэж үзэж байгаагаа хэллээ.

Монголбанкнаас гаргасан тайланд 2019 оны 11-р сарын байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл 776 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хэлснээр тэтгэврийн зээлийг тэглэхэд ийм хэмжээний хөрөнгө шаардлагатай болно гэсэн үг. 2020 оны улсын төсөвт тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгө тусгагдаагүй. Энэ талаар Сангийн яам “Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудал ирэх оны төсөвт огт тусгагдаагүй. Уг нь төсөвтөө тусгагдаж байж, дараа нь зээлийг тэглэх тухай асуудал яригдах ёстой” гэсэн байр суурь илэрхийлжээ.

Харин сөрөг хүчин АН-ын дарга С.Эрдэнэ “Ерөнхийлөгч төсөвт оролцох эрх байхгүй. Энэ ажлыг хийх хүн нь Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь өөрөө Ерөнхийлөгчид ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй байна. Бодит зүйлийг ярих хэрэгтэй. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал өмнө нь хэзээ ч яригдаж байгаагүй. Харин тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал яригдсан. Нэг удаадаа тэтгэврийн зээлийг тэглэх үү? Тэтгэврийн зээл авалгүй амьдралаа болгоод байсан хүмүүс хохирох уу?” хэмээн мэдэгдэл хийв.

Цахим орчинд, олон нийтийн сүлжээнд ч эдийн засагчид, улстөрчид, жирийн иргэд тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...