Monday, June 29, 2026

Яруу найрагч Н.Минжинсайхан “Болор цом”-ын эзэн боллоо

Date:

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам энэ жил Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдөр Улсын филармонийн тайзнаа болж өнгөрлөө.

Энэ онд Монгол Улсын утга зохиолын салбарын ахмад уран бүтээлчдийн ойг тэмдэглэсэн нь онцлог байв. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров, Соёлын гавьяат зүтгэлтэн Дүгэржавын Маам, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч Лодонгийн Түдэв нарын мэндэлсний 90 жилийн ой, мөн Билгүүн номч, Төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайн мэндэлсний 120 жилийн ой тус тус тохиолоо.

Тус наадамд 28 яруу найрагч өрсөлдсөн бөгөөд гуравдугаар шатанд 15 уран бүтээлч тунаж үлдэж шүлгээ уншсан юм.

“Болор цом-43″ яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэн, эгшиглэнт эхийн хишигт найрагчаар Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч сэтгүүлч Н.Минжинсайхан тодорлоо.

•Дэд байр – МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхамсүрэнгийн Торой “Явуухулангийн нүднээс гэрэл цацарнам” шүлгээрээ

•Гутгаар байр – МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Дорж-Юндэнгийн Болдхуяг “Монгол бичиг” шүлгээрээ

•Дөрөвдүгээр байр – М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Багиагийн Эрдэнэ-Очир “Дуртгалын алтан цулбуур” шүлгээрээ

•Тавдугаар байр – МЗЭ-ийн шагналт яруу найрагч Бямбацогтын Ганхүрэл “Чиний гар” шүлгээрээ тус тус шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...