Saturday, August 22, 2026

“Азийн ухаалаг хот 2025” олон улсын хурал Япон улсын Ёокохама хотод болж байна

Date:

Япон улсын Ёокохама хотод болж буй “Азийн ухаалаг хот 2025 “ хуралд НИТХ-ын төлөөлөгч Т.Даваадалай, Д.Бадарсан, Б.Дөлгөөн, Б.Ану-Үжин болон Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар оролцож байна.

Ёокохама хотын захиргаа Улаанбаатар хот болон Хүннү хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэхээ албан ёсоор илэрхийлж захидал ирүүлсэн. ADB/ADBI-ийн “Circular Cities for a Sustainable Future” сэдэвт хуралдааны үеэр Монголын талд уг захиаг албан ёсоор гардуулж өглөө.

Уг санаачилга нь Монгол, Япон хоёр улсын хот байгуулалт, тогтвортой хөгжил, ухаалаг хотын бодлогын хамтын ажиллагааг бодит төсөл, үр дүн рүү хөтлөх чухал алхам хэмээн талууд онцолж байна.

Цаашид Ёокохама хотын зүгээс хамтын ажиллагааг Азийн Хөгжлийн Банк (ADB)-ны дэмжлэгтэйгээр “Ази тив дэх дугуй эдийн засаг ба нүүрстөрөгчийн тэг ялгаруулалт” сэдвийн хүрээнд хөгжүүлж Улаанбаатар болон Хүннү хотын дэд бүтэц, хот төлөвлөлт, ухаалаг хотын удирдлага, тогтвортой хөгжлийн чиглэлээр туршлага солилцож, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...