Monday, June 29, 2026

Мишээл: Казахын ард түмний халуун дэмжлэг, сайхан сэтгэл, соёл урлагт баярлалаа

Date:

“Silk Way Star” тэмцээний ялагч, дуучин И.Мишээлийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын зарлигаар “Найрамдлын II зэргийн одон”-гоор шагнажээ. И.Мишээл энэхүү хүндтэй шагналыг хүртсэн сэтгэгдлээ нүүр номдоо илэрхийлсэн байна. Тэрбээр,

“Энэ шагнал бол Казахстан-Монгол хоёр ард түмний нөхөрлөл, соёлын гүүрийг улам батжуулахын бэлгэдэл гэж бодож байна. Энэ хариуцлагатай шагналыг хүртэхэд Казахстан улсад амьдарч буй Монголын уугуул казах иргэд, Баян-Өлгий аймгийн казах ард түмэн маань онцгой нөлөө үзүүллээ. Та бүхний халуун сэтгэлд гүнээ талархаж байна. Баярлалаа та бүхэндээ! “Silk Way Star” тэмцээн надад урам зориг, шинэ зорилго, том хариуцлагыг өглөө.

Би цаашид ч хоёр улсынхаа соёлын холбоог хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, урлагаар дамжуулан сайхан бүхнийг түгээхийн төлөө зүтгэх болно. Казахын ард түмний халуун дэмжлэг, сайхан сэтгэл, соёл урлагт баярлалаа. Удахгүй би шинэ казах дуугаа та бүхэндээ бэлэг болгож хүргэнэ” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...