Monday, June 29, 2026

“Гурван сүүдрийн театр” хэмээх өвөрмөц нэртэй шинэ театр үүд хаалгаа нээнэ

Date:

“Гурван сүүдрийн театр” хэмээх өвөрмөц нэртэй театр байгуулагдаж буйгаа зарлан анхны уран бүтээлээрээ зохиолч Балжирын Сүнжидмаагийн “Хөх тойрог” экзистенциалист драмын жүжгийг сонгожээ. Тус жүжгийн ерөнхий найруулагч Иваны Оюун-Эрдэний онцолж буйгаар “Хөх тойрог” жүжиг нь нийгэм, нийтэд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүний оршихуйн дотоод хашхираан, дотоод тэмцэл, дотоод зөрчил хэмээн тодорхойлж байна.

“Хөх тойрог” жүжгийн төслийг МЗХ-ын дэд ерөнхийлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Жамбалын Нямаа санаачилж, “Гурван сүүдрийн театр”-ын театрын нээлтийн үзвэр болгохоор хамтран ажиллаж байгаа бөгөөд жүжгийн агуулга, үзэл санаагаар дамжуулан гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт гэсэн нийгэмд тулгамдаад буй гурван сэдвийг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг цаашдын ажилдаа тусгахыг зорьж байгаа юм.

“Гурван сүүдрийн театр”-ыг үүсгэн байгуулагч нь МЗЭ-ийн шагналт зохиолч Ороолонгийн Элбэгтөгс юм. Тэрбээр 2025 онд Соёлын яам, УДЭТ, МЗЭ-ээс санаачлан зохион байгуулсан жүжгийн зохиолын улсын уралдаанд “Хүүхэд залуучууд”, “түүхэн” гэх хоёр номенацид шагнал хүртсэн жүжгийн зохиолч билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...