Monday, November 24, 2025

Улаанбаатарын Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг боловсруулж байна

Date:

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын гол гудамж замын сүлжээг өргөжүүлэх зорилгоор “Шинэ тойрог зам” төслийн хүрээнд “Хоёрдугаар тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төсөл нь хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр Нэгдүгээр тойрог зам, Туулын хурдны замтай холбох бөгөөд төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ажлын даалгаврын дагуу боловсруулж байна. ТЭЗҮ-ийн хүрээнд Улаанбаатар хотын хүн ам зүй болон эдийн засаг, нийгмийн одоогийн байдал ба хэтийн төлөв, хууль эрх зүйн судалгааг хийж буй.
“Хоёрдугаар тойрог зам” төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, Нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24-р хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын зам дагууд хамарч, Туулын хурдны замтай огтлолцсоноор хотоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг ачааллыг бууруулна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ирээдүйн их аварга гэгдэж буй Аонишики буюу Данило Явгушин гэж хэн бэ?

Аонишики нэрээр барилддаг Украины сүмоч Данило Явгушин Японы мэргэжлийн...

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна

УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын 2026 оны Улсын...

Бага ангийн сурагчдын амралтыг наашлуулах асуудлыг долоо хоног харзнахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах...

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна

Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр...