Wednesday, November 12, 2025

Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ

Date:

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр энэ талаараа өөрийн албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн байна. Уг мэдэгдэлд,

Миний бие найман жилийн хугацаанд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа улс төр, эдийн засгийн хамгийн ээдрээтэй, сорилт ихтэй үед нам, улс орныхоо хөгжлийн бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухаанч арга зүй, нарийн судалгаа, тооцоонд тулгуурлан боловсруулж, хоёргүй сэтгэлээр хэрэгжүүлж бодит шийдэл гаргаж ирсэн.

Энэ хугацаанд намын гишүүд, дэмжигчдийнхээ дэмжлэг, хамтын хүчээр Ерөнхийлөгчийн сонгууль болон Улсын Их Хурлын гурван удаагийн сонгуулийн ялалтыг дараалан байгуулж, Монгол Ардын Намыг зөвхөн Монголдоо төдийгүй Евро-Азийн бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн, тогтвортой, бодлоготой, орчин үеийн институци болгон төлөвшүүлэхийн төлөө бүх хүчээ зориулан ажилласан билээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын парламентын төлөөлөх чадвар нэмэгдэж, нийгмийн олон бүлэг, үзэл бодлын төлөөлөл сонгогдох өргөн боломж бүрдсэн. Үүний үр дүнд жендэрийн харьцааны хувьд Монгол Улс Азийн бүс нутагт тэргүүлэгчдийн нэг болж, ардчиллын олон ургалч үзлийг бодитойгоор бэхжүүлсэн нь парламентын хөгжилд түүхэн алхам болсон. Энэ шинэ нөхцөлд төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, ард түмний итгэлийг сэргээж, намын эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны Улсын Их Хурлын сонгуулийг амжилттай зохион байгуулах стратегийг тодорхойлох нь нэн чухал хэмээн үзэж намын даргад нэр дэвших шийдвэр гаргасан.

Аль ч ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч, харамсалтай нь намын даргад нэр дэвшихээ зарласанаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болголоо. Энэ нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, харин Монгол Ардын Намын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж байна.

Ийм нөхцөлд би албан тушаал, эрх мэдэлд зууралдахыг бус, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалан, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болно.

Миний хувьд улс төрийн дайралт, гүтгэлгийг ёс суртахуун, улс төрийн соёл, хууль зүйн хүрээнд хүлээн авч, үнэнийг ил тод тогтоолгохдоо итгэлтэй байна. Худал үнэн хоёр цаг хугацааны шалгуураар тос усаараа ялгаран гарах нь гарцаагүй.

Миний бие цаашид улс төрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Ардын Намын эв нэгдлийг бататгах зорилгоор үе үеийн намын дарга нарын болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, Монгол Ардын Намын даргын албан тушаалд МАН-ын Их хурлаар нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байна гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулжээ

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын хил дамнасан...

Уран бүтээлчдийн мэдлэг, ур чадвар, авьяас билгийг хөгжүүлэх, уран бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарна

“Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах,...

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2025.11.12) Улсын бүртгэлийн ерөнхий газрын...

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцууллаа 

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны...