Sunday, May 17, 2026

Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа

Date:

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд  Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр болон Солт Лейк  хотын захирагч Женни Вилсон нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичиг нь хотуудын харилцааг шинэ шатанд гаргахад чиглэж буй. Тэр дундаа эдийн засаг, боловсрол, хот байгуулалт, аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах юм. Солт Лэйк хот нь халамж хүмүүнлэгийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлд Америкдаа тэргүүлдэг. НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотын хувьд Агро-сити эдийн засгийн тусгай бүс байгуулсан. Уг бүсэд Солт Лейк хот үйлдвэрээ барьж байгуулах боломжтой. Ингэснээр зөвхөн Монголд төдийгүй манай хоёр хөрш оронд ч үйлдвэр үйлчилгээгээ нэвтрүүлэх гарц нээгдэнэ. Улаанбаатар -Солт Лэйк хотууд боловсролоос гадна олон чиглэлд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Үүний нэг нь эдийн засаг, үйлдвэр үйлчилгээний салбар юм” хэмээв.

Солт Лейк  хотын захирагч Женни Вилсон НИТХ-ын дарга А.Баяр болон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны санамж бичгийг бодит ажил хэрэг болгоход хичээгүйлэн ажиллахаа илэрхийлэв.

Улаанбаатар хот АНУ-ын хоёр дахь хоттой албан ёсны санамж бичиг байгуулж буй нь энэ юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...