Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмадуудад нэгэн таатай мэдээллийг хүргэв. Төрийн тэргүүн “Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” хэмээн онцолсон юм.
Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр тэтгэвэр авч байна. Харин тэдгээрийн 60 хувь буюу 230.8 мянган тэтгэвэр авагч арилжааны банкнаас тэтгэвэр барьцаасан зээл хэлбэрээр 680.9 тэрбум төгрөг авсан байдалтай байна.