Thursday, October 23, 2025

Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, хэвийн байгаа. Сүүлийн өдрүүдэд хэрэглээ хоёр дахин өссөн

Date:

Шатахууны хангамжийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрбээр,

-Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, хэвийн байгаа. Сүүлийн өдрүүдэд хэрэглээ
хоёр дахин өссөн. Улаанбаатарт өдөрт 950-1200 тн шатахуун хэрэглэдэг, энэ
өдрүүдэд 1800-2000 тн-ыг нийлүүлж байна.

Манай улсын шатахууны нийт хэрэглээний 92 хувийг дангаараа хангадаг ОХУ-д
дайн байлдааны нөхцөл байдлаас болж 22 нефть боловсруулах үйлдвэр эвдэрч
гэмтсэн. Энэ нь нийт хүчин чадлынх нь 30-40 хувь доголдолд орсон гэсэн зарим эх
сурвалжийн мэдээлэл байна.

ОХУ-ын Засгийн газар он дуустал АИ-92 бензиний экспортдоо хязгаарлалт
тавьсан. Монгол Улсын хувьд Засгийн газар хоорондын хэлэлцээртэй, хямд
нөхцөлөөр бензин авах гэрээтэй. Энэ хүрээнд 10 дугаар сард 58 мянган тн
шатахуун “Роснефть”-ээс, үлдсэнийг нь “Газпром” болон БНХАУ-аас авахаар гэрээ
хийгдээд гүйцэтгэл нь явж байна.  Манай улсын шатахууны гол нийлүүлэгч
Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн жил бүр хийгддэг ээлжит засвар
явагдаад 10 дугаар сарын 15-нд дууссан. Үйлдвэрийнх нь үйл ажиллагаа жигдрээгүй
байгаа тул нийлүүлж байгаа бүтээгдэхүүнийх нь хэмжээ багасаад байгаа. Хоёр
улсын Ерөнхий сайд нар ярилцсан. Мөн холбогдох яамд байнга холбогдож байгаа.
Засгийн газар хоорондын комиссын тэргүүний хувьд шатахууны нийлүүлэлтийг
гэрээний дагуу хэвийн үргэлжлүүлэх саналыг  Шадар сайд ОХУ-ын талд тавьж
байна.

Манай улс БНХАУ-аас сард 3000 гаруй тн Евро-5 маркийн АИ-92 бензин авдаг.
Энэ сард 7000 тн бензин авахаар гэрээлсэн ч хангамж хүрэлцэхгүй байгаа тул 15
мянган тонныг авахаар ярилцаж, “Петрочайна”-тай хэлцэл хийж байна гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

П.Эрхэмбаяр: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хэн ч байсан Цэцэд заадаг, нөлөөлдөг, загнадаг байж болохгүй

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны эргэн тойронд болж...

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн...

Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах зарим...

Монголын Буриадын төв холбоо, ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын засгийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулна

Монголын Буриадын төв холбооны ерөнхийлөгч Д.Баттулга ОХУ-ын Буриадын бүгд...