Monday, June 29, 2026

Х.Тэмүүжин: УИХ Байнгын хорооны саналын томъёоллын хэлбэрт баригдалгүйгээр шийдвэрээ гаргана

Date:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан томъёоллоор хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэсэн маргаан өрнөөд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн байр суурийг хүргэе.

-Үндсэн хуульд тодорхой заасан. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ өөрөө шийдвэрлэнэ гэсэн агуулга байгаа. Энэ нь ямар нэг Байнгын хорооны гаргасан шийдвэрийн хэлбэрт баригдах, баригдахгүй тухай биш. УИХ өөрөө шийдвэрээ гаргана гэсэн байгаа. Тэгэхээр УИХ шийдвэрээ гаргахад Үндсэн хуульд илүү ойрхон зохицуулалт нь аль вэ гэдэг талаар нэлээн сайн ярилцах ёстой байх.

Өмнө нь яг ийм байдлаар шийдвэр гаргаж байсан гээд өөр өөр хоёр дабль стандарт байгаа бол аль нь зөв, аль нь буруу вэ гэдгийг шийдээд явах ёстой. Нэг л зарчим байгаа. Зуун хэдхэн хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахад анх оруулж ирсэн саналыг дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу гэж УИХ-аас асууж байсан. Түүнээс Байнгын хорооны саналыг дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу гэж биш. Үндсэн хууль нэг тодорхой заалт байгаа. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд таницуулна л гэж байгаа. Танилцаад ямар шийдвэр гаргах нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. 

-Тэгэхээр ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжээгүйг дэмжье гэдэг томъёоллоор санал хураах боломжгүй гэсэн үг үү?

-Үндсэн хуулийн агуулга тэгж л уншигдаж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...