Tuesday, June 30, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар дурсгалын мод тарилаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын  урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Хайдарабад” ордонд хүрэлцэн ирэхэд Ерөнхий сайд Нарендра Моди угтан авч дурсгалын зураг авхууллаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар “Хайдарабад” ордны цэцэрлэгт хүрээлэнд хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.

Нэг мод тарихад түүнийг даган ургах бут, сөөг, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, харин сая, тэрбум мод тарихад бүс нутгийг эрүүлжүүлэх ач тустай гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон байдаг.

Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Энэтхэг Улсын “Ээжийн төлөө нэг мод” санаачилгыг уялдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нарын тарьсан мод эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хамтын хүчин чармайлтын илэрхийлэл гэж талууд үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар дурсгалын мод тарьсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...