Wednesday, October 7, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулна

Date:

Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан.

Засгийн газраас өгсөн үүргийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг амжилттай хэрэгжүүлж, эдийн засгийн  өсөлт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, салбар хоорондын уялдааг хангаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдлээ. Иймд тус компанийн гүйцэтгэх захирлыг хууль, тогтоомжийн хүрээнд ил тод, шударга зарчмаар сонгоншалгаруулах ажлыг зохион байгуулж, томилж ажиллуулах талаар зохих арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод даалгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...