Saturday, May 16, 2026

АМНАТ-ийн 200 тэрбумын гал өөрсдийнх нь хормойд асав

Date:

Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг. Засгийг унагах цахилгаан дайны төлөвлөгөө боловсруулагчид бодож бодож “200 тэрбум төгрөг” гэдэг санаа олжээ. Ийм их хэмжээний мөнгө төсөвт орох байсныг Г.Занданшатар 55 дугаар тогтоолоороо болиулсан гэх агуулгатай мэдэгдлийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг хийж, хэвлэл мэдээлэл, сошиал орчинд гал асаав. Хуурай өвсний түймэр шиг газар авсан энэ мэдээлэл нь явж явж өөрсдийнх нь хормойд ноцсон нь харин хоржоонтой. Өөрөөр хэлбэл үйлийн үр хаалга андуурдаггүйн жишээ болов. ХЗДХЯ-ны газрын дарга, Төрийн нарийн бичгийн суудлаас хотын орлогч болж, улмаар парламентад үсрэн орж ирсэн П.Сайнзориг яг одоо “Би юу хийчихэв ээ?” хэмээн амаа барьж байгаа байх. Түүний хувьд өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг болчихлоо.

Өчигдөр өглөө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням няцаалт мэдээлэл хийснээр Засгийн газрын 55 дугаар тогтоол хууль зөрчсөн хийгээд биржийн үнэ, хил үнийн зөрүү, ганц компанид давуу байдал олгосон, 200 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх зэрэг олон худал ташаа мэдээлэлд хариуг нь өглөө.  

“Монгол Улсын Засгийн газрын 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй. Ийм ижил утгатай тогтоол өмнө нь 9 удаа гарсан. Энэ 10 дахь нь. Асуудал яриад байгаа гишүүн П.Сайнзориг өөрөө ХЗДХЯ-нд 2013 оноос хойш ажиллах хугацаандаа уул уурхайн салбар хариуцсан мэргэжилтэн, Хууль зүйн бодлогын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 10 тогтоолын тавд нь оролцож ажиллаж байсан. Тэр үед яагаад Засгийн газрыг унагаах талаар яриагүй юм. Шударга л байх хэрэгтэй шүү дээ” хэмээсэн сайдын үг олон нийтийн эргэлзээг тайллаа. Засгийн газрыг шийдвэрийг улс төрийг зорилгоор мушгин гуйвуулсан нь тодорхой болов.

Улсыг 200 тэрбум төгрөгөөр хохироосон гэдэг нь гүтгэлэг, харин ч ил тод, өрсөлдөөнтэй арилжаанаас 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно гэж салбарын сайд мэдэгдлээ. Энэ шийдвэрийн үр дүнд ард түмэнд очих 1072 хувьцааны ногдол ашгийн хэмжээ өснө, хүнд нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно, мөн татвар төлөгчдийн тоо нэмэгдэнэ гэлээ.

Хамгийн ноцтой нь Биржийн тухай хуулийг болиулах талаар гадна дотноос олон шахалт ирдэг гэдгийг Г.Дамдинням сайд хэллээ. Засгийн газрын 55 дугаар тогтоол бол товчхондоо нүүрс, жоншийг хил үнээр, өөрөөр хэлбэл Хятадын компаниудын аманд орсон үнээр биш уул уурхайн бирж дээр тогтсон үнээр борлуулъя л гэдэг шийдвэр. Энэ нь хэний эрх ашигт халтай вэ? Өөрөөр хэлбэл яагаад биржийн арилжааг дэмжих ёстой вэ?

“Хэн нэг нь дур мэдэж, ам нөхцлөөр байгуулсан гэрээнүүдийн үнэ биржийн үнээс 10-20 хувь бага байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт баталдаг. Борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ? Үүнийг бүр нарийвчилж асуувал хариулт маш тодорхой болно. “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ? Нүүрсний хулгайчид!” хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдэгдлээ. Засгийн газрыг унагах асуудлыг гаргаж тавих болсон шалтгаан юу билээ. Хэн нүүрчидтэй тэмцэх тэмцлийг идэвхжүүлнэ гэж мэдэгдлээ. Хэн нүүрсний хэрэгт холбоотой гэдэг нь өдөр ирэх бүр тодорхой болж байгаа билээ. Олон нийт энэ бүхний хариултыг төвөггүй олчихсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...