Thursday, October 8, 2026

“Оюухай-2025” наадмын хүрээнд “Уран үгсийн чуулган”, “Найрагтай үдэш” уншигч, зохиолчдын уулзалт Чингис хотод боллоо

Date:

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2025” яруу найргийн 12 дахь удаагийн наадам Хэнтий аймгийн төв Чингис хотноо боллоо. “Оюухай” наадмын хүрээнд “Уран үгсийн чуулган” зохиолч, уншигчдын уулзалт Хэрлэн сумын соёлын төвд зохион байгуулагдсан байна. Энэ үеэр Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, “Хэрлэн тооно” уран бүтээлийн нэгдэл, Хэнтий аймгийн нийтийн төв номын сан хамтран шинэ номын үзэсэлэн худалдаа, номтой сугалаа зохион байгуулж, уншигч, зохиолчдын уулзалт болж, нэгэн үдшийг яруу найраг, дуу, хуураар цалгиалаа.

“Оюухай-2025” яруу найргийн 12 дахь удаагийн наадмын шилдэг 30 оролцогч болон Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Тангадын Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор, профессор Чойсүрэнгийн Дагвадорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүй, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн, модернист яруу найрагч Дэжидмаагийн Галсансүх, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Базарсадын Элбэгзаяа, “Болор цом”-ын эзэд Оюунцэцэгийн Цэнд-Аюуш, Мягмарын Амархүү, Шагдарын Лхамноржмаа, Сайнжаргалын Начин, Аюурбуниагийн Лхагва, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Мулцангийн Уянсүх, Төрийн Баянсан, Балдансодномын Энхжаргал, Дамбын Одгэрэл, Лхамсүрэнгийн Торой, Сандагдоржийн Эрдэнэбат, Балсанцэрэнгийн Ойдов, Алтанзагасын Түмэнбаяр, Эрдэнэбаярын Гантулга, яруу найрагч Жамбаагийн Хэнтийбаатар, Батмөнхийн Занданхүү, Ширнэнгийн Анхтуяа, Чөдөрнямын Туул, Өвөрмонголын өөртөө засах орны яруу найрагч Тодорхойн Наянтай, залуу яруу найрагч Мэндчулууны Дэвээжаргал, Балжийн Бүргэд, Нарантуяагийн Батболд, Төмөрийн Батхүрэл, Чулуунтөмөрийн Бямбадолгор, Саранцэцэгийн Мөнхсаруул, Батхүүгийн Энх-Уянга, Тогтохбатын Пүрэвжаргал нарын зэрэг яруу найрагчид шүлэг, яруу найргаа уншиж, ном бүтээлийн дээжээсээ номын сангийн сан хөмрөгт бэлэглэв.

“Оюухай” яруу найргийн наадам, Уран үгсийн чуулганд оролцсон уран бүтээлчид Р.Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн төв номын санд ном бүтээлийн дээжээсээ хандивлалаа.

+8

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...