Saturday, May 16, 2026

Б.Жавхлан: Валютын нөөц, төрийн сангийн үйл ажиллагааг хэн дуртай нь улс төржүүлээд, цээжний бангаар ярьж болохгүй

Date:

УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнөөдөр мэдээлэл хийхдээ валютын нөөц хасах руугаа орж, Монгол Улс дефолт зарлах хэмжээнд хүрсэн хэмээн мэдэгдсэн билээ. Тус мэдээлэлтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв.

Тэрбээр “Юуны өмнө Монгол Улсын Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн байна. Өнгөрсөн долоодугаар сард тодотгол хийсэн. Батлагдсан төсвийн дагуу төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгааг албан ёсоор хэлье. Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. 

Сая Монголбанк болон Үндэсний статистикийн хорооноос сүүлийн үеийн тоон мэдээлэл авлаа. Энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая байна. Энэ нь 4-5 сарын импортын хэрэгцээг хангах үлдэгдэл юм.

Олон улсын валютын сангаас жилд хоёр удаа улс орнууд очиж ажилладаг. Манай улсад ямар нэг эрсдэлтэй, төлбөр тооцоо, гадаад зээлийн өртэй холбоотой эрсдэлтэй зүйл байхгүй гэдгийг дүгнээд явсан. Ирэх долоо хоногт би ОУВС-ийн намрын хуралд явна. П.Сайнзориг гишүүн цуг яваасай гэж хүсэж байна. Очоод Монгол Улсыг олон улсад яаж харж байна вэ гэдгийг өөрөө харах хэрэгтэй. 

Хятадын зээлжих зэрэглэл буурсан. Манайх Хятадаас ямар их хамааралтай байдаг билээ. Гэсэн ч манай зээлжих зэрэглэлийг хэвээр нь хадгалсан. АНУ-ынх мөн унасан. Манайхтай ижил төстэй жижиг улсуудынх ч унасан. Харин манайх тогтвортой байж чадсан. Бид өөрсдөө хэлээд байгаа юм биш, олон улсад ингэж үзэж байна. 

Тийм учраас Төрийн сангийн үйл ажиллагаа, ОУВС-аас гарч буй дүгнэлтүүд, Монгол Улсын валютын нөөц гэх мэт эдгээр асуудлыг хэн дуртай нь гарч ирээд улс төржүүлж, цээжнийхээ бангаар ярьж болохгүй. Маш эмзэг асуудал шүү” гэв.

Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийнхээ үеэр аравдугаар сар гарчихсан байхад төсвийнхөө хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлээгүй, ажлын хэсгээ байгуулаагүй байгаа нь маш их эрсдэлтэй гэдгийг хэлж, энэ 7 хоногт төсвийн хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхийг уриаллаа. Төрийн сангийн үйл ажиллагаа, валютын нөөцийн асуудлыг хэн дуртай нь гарч ирж улстөржүүлээд, цээжнийхээ бангаар ярьж болохгүй. Маш эмзэг асуудал шүү. Энэ сайн үзүүлэлтүүдээ цаашдаа хэрхэн хадгалах вэ гэдэг нь бидний хариуцлагын асуудал. Бид төсвөө есдүгээр сарын 1-нд өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцэхгүй байна. Энэ 7 хоногт төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлээд ажлын хэсгийг байгуулаасай гэж хүсэж байна. Мөн уриалж байна. Улсын төсөв гэдэг бол тухайн улсын эдийн засгийн толь байдаг. Ирэх жилийн төсөв хэрхэн батлагдахаас эдийн засгийн бүх оролцогчид төлөвлөгөөгөө гаргана. Гэтэл аравдугаар сар гарчихаад байхад төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээ хийгээгүй байгаа нь маш их эрсдэлтэй болж байна. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд төсвөө баталсан байх ёстой. Ажлаа хийцгээе” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...