Friday, November 22, 2024

2019 оны онцлох гэрэл зургууд

Date:

Улиран одож буй 2019 оныг гэрэл зурагчид хальсандаа хэдийнэ буулгаж үлдээжээ. Баяр гуниг, аз жаргал, харуусал, айдас, амжилт бүтээл, алдаа оноо, хайр, үзэн ядалт гээд хүний амьдралын бүх өнгө гэрэл зурагт буусан байна. Ингээд 2019 он онцлох гэрэл зургуудыг толилуулъя.

АНУ-ын Калифорнийн нэгэн суурины сургуулийн сурагч Шон Невсом төгсөлтийн баяраа тэмдэглэх үеэрээ бакалаврын дүрэмт хувцас, малгай өмсөөд шатсан байшинтайгаа цуг зургаа даруулжээ. Тус суурин байгалийн үзэсгэлэнтэй орчин, амар амгалан байдлаараа алдартай. 2018 оны арваннэгдүгээр сарын 8-нд Калифорни мужид ойн түймэр гарч, 12 мянган барилга байшин шатжээ

Ариун сар буюу Рамадан сарын үеэр Газа хотод палестинчууд Израйлийн агаарын довтолгоонд өртсөн барилгын дэргэд хооллож буй зураг. Туурь болсон энэ барилга урьд нь орон сууц байсан бөгөөд эдгээр хүмүүс гэр гэртээ ширээ тойрон суугаад ариун сараа тэмдэглэх байлаа. Орон нутгийн цагаар тавдугаар сарын 4-5-нд хоёр удаагийн агаарын довтолгооноор Газа хотын 1000 гаруй байшин барилга үнс нурам болжээ. Харин аз болоход ариун сараас өмнөхөн агаарын довтолгоог зогсоосон аж. Орон гэргүй болсон Палестины иргэн: Бид ямар ч гэм буруугүй, буруутай гэвэл Газад амьдарч буй минь л буруу юм гэжээ.
2019 оны аравдугаар сарын 29-нд Индонезийн “Лион Айр” компанийн онгоц осолдсоны нэг жилийн ойгоор. Энэ өдөр АНУ-ын Сенат сонсгол хурал зохин байгуулж, “Боинг” компанийн гүйцэтгэх захирал Деннис Милленберг “Боинг 737MAX” загварын онгоцны аюулгүй байдлын талаар тайлбар хийв. Сонсгол хурал эхлэхээс өмнөхөн Деннис Милленберг “Боинг” компани 737MAX загвартаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн өдөр “Боинг 737MAX” онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн талийгаачдынхаа зургийг барин Деннис Милленбергийн ард зогсжээ. Тэд алдаагаа хүлээн зөвшөөрсөн ч зурагт байгаа тэдгээр хүмүүс хэзээ ч эргэх ирэхгүй.
2019 оны аравдугаар сарын 29-нд Индонезийн “Лион Айр” компанийн онгоц осолдсоны нэг жилийн ойгоор. Энэ өдөр АНУ-ын Сенат сонсгол хурал зохин байгуулж, “Боинг” компанийн гүйцэтгэх захирал Деннис Милленберг “Боинг 737MAX” загварын онгоцны аюулгүй байдлын талаар тайлбар хийв. Сонсгол хурал эхлэхээс өмнөхөн Деннис Милленберг “Боинг” компани 737MAX загвартаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн өдөр “Боинг 737MAX” онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн талийгаачдынхаа зургийг барин Деннис Милленбергийн ард зогсжээ. Тэд алдаагаа хүлээн зөвшөөрсөн ч зурагт байгаа тэдгээр хүмүүс хэзээ ч эргэх ирэхгүй.
Редди Перез зургаан настай хүүгээ тэврээд явж байна. Тэдний дэргэд буутай цэрэг. Тэрээр хүүгээ дагуулан 2410 километр замыг туулж, Гватемалаас АНУ-ын хил дээр иржээ. Тэрээр хилээр нэвтрүүлэхийг харуулаас гуйж, “Би хүүгээ сайхан амьдруулмаар байна” гэжээ. Буутай цэрэг “Би тушаал биелүүлж байна” хэмээн хариулна.
Энэтхэг хүүхдүүд далайн эргийн хөөсөн дунд баяртай тоглож байна. Харин энэ хөөс далайн усны бохирдлоос болж үүсдэг. Ченнай бол Энэтхэгийн далайн эргийн хот бөгөөд далайн эргээр жил бүр улирлын салхины үеэр их хэмжээний хөөс хуран цуглардаг. Энэ жил бохирдол улам нэмэгдсэн бололтой, далайн эрэг тэр чигээрээ хөөс болжээ.
Гуравдугаар сарын 5-нд Францын Парис хотын Гранд ордон цасан дундах уулын тосгон болж, модон байшин, утаатай яндан, нарс мод, цасаар чимэгджээ. Карл Лагерфельд цасанд дуртай. Энэ түүний “Chanel”-д хийхээр төлөвлөж байсан хамгийн сүүлийн загварын шоу байлаа. 85 настай тэрээр 2019 оны хоёрдугаар сарын 18-нд хорвоог орхижээ. Загварын шоуны үеэр алдарт загвар өмсөгчид нулимс унагааж, хэдэн мянган үзэгчид тэднийг тайзнаас буусан ч хөдлөлгүй зогсон Карл Лагерфельдад хүндэтгэл үзүүлсэн юм.
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй номын дэлгүүр гэгддэг “Живсэн онгоц номын дэлгүүр” бол Венецийн бас нэгэн нэрийн хуудас мөн. Венецийг усан хот гэдэг. Харин арваннэгдүгээр сарын аравдаас эхлэн Венец хот ойрын 53 жилд байгаагүй үерийн ноцтой гамшигт өртжээ. Хотын барилга байшингийн 80 хувь нь гамшигт өртөн, сүм дуган, дэлгүүр, зочид буудал, музей, түүхэн дурсгалт газрууд бүгд усанд автжээ. “Живсэн онгоц номын дэлгүүр” бүх номоо онгоц, модон завь, ванн зэрэгт тавьдгаараа алдартай. Дэлгүүр усанд автвал номоо норгохгүйгээр хөвнө гэж тооцоолсон ч энэ удаагийн үер хэт ширүүн байсан учраас олон зуун ном алдагджээ. Дэлгүүрийн эзэн “Бид усны түвшин дээшлэхийг мэдэж байсан ч ийм ноцтой хэмжээнд хүрнэ гэж санасангүй” гэжээ.
2019 оны тавдугаар сард Эверест оргилд гарах авиралтын ид үе эхэлж, уулчид оргилд гарахын тулд 8000 метрийн өндөр дэх “Үхлийн бүс”-д гурван цаг хүлээх хэрэгтэй болдог. Балба улсын засгийн газрын холбогдох байгууллагын мэдээллээр, хэт удаан хүлээсэн, тамираа барсан, хүйтэрсэн, агаар дутсан зэрэг шалтгаанаас болж зөвхөн 23-нд л гэхэд 3 хүн амь насаа алдаж, дараагийн өдрүүдэд ч гэсэн хүмүүс ор сураггүй болох буюу амиа алдсаар байв. Сүр жавхлантай, ариун дагшин учраас л хүмүүс энэ өндөр оргилыг зорин очдог. Гэтэл бид үүнийг шүтэн бишрэхийн тулд, оргилд нь гарахын тулд илүү нарийн төлөвлөх ёстой юм.
Энэ бол 2019 оны дөрөвдүгээр сард Германы Дрезден хотын хааны ордон дахь үнэт чулууны “Green Vault” музейн зураг. Энэ музейн зарим эрдэнийн чулуу нэгэнт алга болжээ. Орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 25-нд дөрвөн хулгайч ганц сүх, нэг машинаар 5 минутын хугацаанд үнэт чулуудыг дээрэмдээд арилж өгсөн юм. Эрдэнэс болон түүх соёлын хосгүй үнэ цэнэтэй эдгээр чулуу дахин олдохоосоо өнгөрсөн гэж судлаачид үзэж байгаа ажээ.
Гэрэл зурагчин Алкис Константинедис Темза голын эргээс Лондон цамхгийн гүүрнээс харайж буй залууг дурандаа буулгаж амжжээ. Аз болоход аврах хөлөг амиа хорлохыг завдсан энэ залууг аварсан юм.
Ангол улсын Дирикод, Их Британийн хан хүү Харри хамгаалалтын хувцас, маск өмсөн тэсрэх бодисыг нь бүрэн малтаж дуусаагүй бүсээр явж байна. Энэ зураг олныг цочроожээ. Түүний эх Диана гүнж мөн л хамгаалалтын хувцас маск өмсөн энэ замаар явж байсан юм. Ээж хүү хоёр, хоёр өөр ертөнцөд байгаа ч ийм аргаар эх үрийн хайрыг хүмүүст мэдрүүлсэн байна.
Дайн түүний нүүрэн дээр ул мөрөө үлдээжээ. Люсейн гэдэг энэ охины гэр Сирийн засгийн газрын цэргийн довтолгоонд өртөж, тэрээр аав, ээж, ах, нагац эгчээ алдаж, өөрөө ч шархадсан юм. Дүү нь дэлбэрэлтийн үеэр нэг хөлөө алджээ. Эгч дүү хоёр одоо Туркийн Хатад амьдарч байна. Өсвөр насны охины үзэсгэлэн гоо төрх нөгөө хацраас нь гэрэлтэнэ.
Кэсси Австралийн Тасманиа мужийн Хэйх хотод амьдардаг. Тэрээр архаг өвчний улмаас үүссэн өвдөлттэй тэмцэх явцдаа опиоидын төрлийн эмэнд донтжээ. Цаана нь байгаа мод нэгэнт хатаж хувхайрсан ч тэр түүнд хайртай. Тэрээр “Энэ мод надтай адилхан. Мод үхсэн ч өөр нэг үзэмжийг бүрдүүлсэн” гэжээ.
Ямада Наоя 1964 оны Токиогийн олимпоос эхлэн 13 олимпын наадмыг үзэж, Японы баг тамирчдаа дэмжсээр иржээ. Алтан шар өнгөтэй малгай, үндэстний уламжлалт хувцас, инээмсэглэл зэрэг нь олон улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж, Олимпын наадмын нэгэн содон төлөөлөл болжээ. Тэрээр гуравдугаар сарын 9-нд зүрхний өвчнөөр өөд болсон байна. Ямада Наоя 2020 оны Токиогийн олимпыг хүсэн хүлээж байсан бөгөөд “Би 2020 он хүртэл амьдарна, энэ олимп миний үзсэн хамгийн сайхан олимп байх болно” хэмээн ярьж байжээ. Гэвч харамсалтай нь тэр хүлээж чадаагүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...