Sunday, October 4, 2026

Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд “Ниссан навара” загварын машин гардууллаа

Date:

Энэ 2025 оныг Батлан хамгаалах яам “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

📍Энэ зорилтын хүрээнд өнөөдөр /2025.05.26/ УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад “Ниссан Навара” загварын 20 автомашин гардууллаа.
Сайд С.Бямбацогт энэ үеэр хэлсэн үгэндээ

📍”Батлан хамгаалах бодлогын төвд хүн байна гэдгийг онцлоод, БХЯ-ны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан 17 зорилтын нэг өнөөдөр бодит ажил болж, яамны харьяа байгууллага болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад автомашин гардуулж өгч байгааг хэллээ.

📍Мөн өнгөрсөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа техникийг Тоёота загварын 14 автомашинаар шинэчилсэн. Цаашид нэгтгэл, анги, салбарууд, цэргийн багаа хэрэгцээт ачааны болон тусгай зориулалтын автомашинуудаар нөхөн хангахаар төлөвлөж байна гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...