Monday, August 17, 2026

Батлан хамгаалах салбарын алба хаагчдын 420 айлын орон сууцны төслийг хамтран гүйцэтгэгчийг шалгаруулна

Date:

Батлан хамгаалах яам нь Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14000 м.кв талбайд 420 айлын орон сууцны төслийг хамтран хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Иймд тухайн төслийг сонирхож буй аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах санал ирүүлэхийг урьж байна.

Хамтран ажиллах саналаа 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09.30 цагаас өмнө доор дурдсан хаягаар ирүүлнэ үү. Дугтуйн дээр байгууллагын нэр хаягийг бичнэ.

Саналд доорх баримт бичгийг хавсаргана.Үүнд:

  • Төслийг хэрэгжүүлэх үнийн санал;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбар;
  • Аж ахуйн санхүүгийн чадавхийн нотломж; (харилцагч банкны дансны үлдэгдэл, харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт, 2024 оны санхүүгийн тайлан гэх мэт)
  • Ажиллах хүчний мэдээлэл;
  • Төсөл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө;
  • 2023, 2024 онуудад хийж гүйцэтгэсэн ажил ижил төстэй ажлын мэдээлэл

Нэмэлт мэдээллийг: Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 39 дүгээр хороо, Улаанхуаран гудамж 9/2, ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 4 давхар, Т.Дамдинжав Утас:75700007

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар” уулзалт болж байна

"Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар" (Dryland Forests,...

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...