Saturday, April 27, 2024

Антонио Гутерриш: Энэ дэлхийд залуу хүмүүс хэрэгтэй байна

Date:

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхий нийтэд хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр мэндчилгээндээ дэлхийн залуу үеийнхэнд хандан итгэл найдварын захиас дайжээ. Гутерриш “Энэ жил миний шинэ жилийн мэндчилгээний гол санаа нь хүн төрөлхтний итгэл найдварын хамгийн том эх сурвалж болсон залууст хандаж байна. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёс ба хүний эрх дэх жендерийн тэгш байдлыг хангахад залуу үеийнхэн тэргүүн эгнээнд идэвхтэй оролцсоор байх болно” хэмээн онцолсон байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээндээ 2020 онд НҮБ -ын 75 жилийн ой тохиож байгааг мөн сануулж, НҮБ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөөх үйл ажиллагааны шинэ 10 жилийн ажлаа эхлүүлж байгаа бөгөөд энэ нь шударга ёсонд суурилсан даяаршилыг бий болгох зорилготой хэмээжээ. Мөн тэрээр “Энэ жил энэ дэлхийд залуу хүмүүс хэрэгтэй байна” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Монголын хүүхдийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр...