Saturday, August 22, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжааг амжилттай хийж 6.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 160.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, 8.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс борлууллаа.

Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна. Нүүрсний үнийн хувьд 1/3 коксжих нүүрсийг 68.30 ам.доллароор, эрчим хүчний нүүрсийг 36.40-41.90 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд Бүрэн эрхт төлөөлөгчийн баг биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...