Wednesday, September 17, 2025

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгнээс онцлох 9 эшлэл

Date:

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс онцлох 9 эшлэлийг хүргэж байна.

  1. Инфляц 15 хувь хүрэх, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасалдах, төлбөрийн тэнцлийн алдагдал 1.0 тэрбум ам.долларт хүрэх бодит эрсдэл нүүрлэсэн байсан. Шинэ Засгийн газар ийм хүнд сорилттой нүүр тулж, ачааны хүндийг ард түмэн, аж ахуйн нэгждээ үүрүүлэхийн оронд төр өөрөө бүсээ чангалсан.Төрийн үрэлгэн зардлыг танан, 2025 оны төсөвт “Хэмнэлтийн тодотгол” хийж, түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наядаар бууруулсан. Цаг алдалгүй авсан энэ шийдвэр зах зээлийн хүлээлтийг тогтворжуулж, айл өрхийн халаасыг тэмтэрч байсан “шимэгч” үнийн өсөлт саарч, эдийн засгийн өсөлт 2.4-өөс 5.6 хувь хүртэл хоёр дахин нэмэгдлээ.
  2. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д долоодугаар сарын 9-нд онцгой дэглэм тогтоосноор ердөө хоёр сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсөж, экспорт богино хугацаанд сэргэн, орлого, ашиг мэдэгдэхүйц нэмэгдлээ.  Үүний үр дүнд валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрч, 7–8 дугаар сард төлбөрийн тэнцэл дараалан ашигтай гарлаа. 
  3. Баялгийн өгөөж ард түмэндээ бүрэн очиход хаана, хэрхэн замхарч байгааг албан тасалгааны цонхоор биш, газар дээр нь очиж тогтоох шаардлагатай. Тиймээс Ерөнхий сайд Тавантолгойд ажиллаж, баялаг монгол хүндээ хүрэхэд тээг болж буй санаатай, санаагүй бодлого, зохион байгуулалтын алдаа, саадыг шууд судлан шинжиллээ.
  4. Гарааны 100 хоногтоо Засгийн газар хурж овоорсон бэрхшээлийг бодлогоор, бодит ажлаар даван туулахыг зорьсон. Өнөөдрийг ирээдүйтэй нь хамт тонодог авлига, баялгийн хулгайтай хатуу тэмцэхийн зэрэгцээ баялгийн менежмент, засаглалыг засаж залруулах шаардлага ямар бодит, амин чухал болохыг харууллаа.
  5. Улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг богино хугацаанд 95 хувь хүргэснээр өдөрт 600 давж байсан өвчлөл 3–4 болж, 200 дахин буурлаа. Хойд бүсийн иргэд хот руу биш, нутагтаа хавдрын иж бүрэн төвөөс оношилгоо, эмчилгээ авах боломжтой боллоо. Эрт илрүүлсэн онош бүрийн ард элэг бүтэн амьдрал, амьд явах эрх оршдог. Тиймээс хавдартай тэмцэх нь Монголын төрийн үүрэг, Засгийн газрын онцгой даалгавар билээ.
  6. Төрийн данхар бүтцийг цомхотгон, үрэлгэн зардлыг хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг тоо, чанараар нь хэмнэх шинэ үе эхэллээ. Яамдын газар, хэлтсийг 81-ээр, агентлагийн удирдлагыг 54-өөр бууруулж, зөвхөн 16 яаманд 168 орон тоо цомхотгов. Уялдаа холбоогүй 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснаар данхайсан бүтэц агшиж, үргүй зардал хумьж, төрийн алба илүү чадварлаг, бүтээмжтэй болох бодит өөрчлөлт эхэллээ.
  7. Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилгыг үг биш үр дүнгээр нотолж байна. Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авч, өгөөжийг нь өргөн олонд хүртээх ажлыг эхлүүллээ. 
  8. Засгийн газар гарааны 100 хоногтоо эхлүүлсэн амжилтаа бататгаж, стратегийн ордуудын өгөөжийг ард түмэндээ нэмэгдүүлэх хэлэлцээрүүдийг улам эрчимжүүлнэ гэдгийг онцлон хэлье.
  9. Бэрхшээл нэгэн зэрэг арилдаггүй. Гэвч эхний 100 хоногт эдийн засгийн сэргэлтийг бодитоор эхлүүллээ. Хэрэв бид ажлын хүндийг дааж, ахиц дэвшлээ бататгаж чадвал Монголын өмнө илүү том боломж, илүү том амжилт угтаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж,...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны...

Ө.Золбаяр: Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цаг үеийн асуудлаар...