Saturday, August 22, 2026

Электрон тамхи нь цахилгаан барааны бүлэгт багтдаг, онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаарддаггүй нь үнэн гэжээ

Date:

Гаалийн ерөнхий газраас электрон тамхины талаар хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Электрон тамхи болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүн нь олон улсын ангиллын кодын дагуу 2 бүлэгт ангилагдан гаалийн бүрдүүлэлт хийгддэг бөгөөд ингэхдээ цахилгаан барааны бүлэгт ангилагддаг төдийгүй тус төрлийн бүтээгдэхүүнүүдэд Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй, онцгой албан татвар ногдуулдаггүй, тусгай зөвшөөрөл шаарддаггүй нь үнэн болохыг мэдэгдэж байна” гэжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

МЭДЭГДЭЛ

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд зарим УИХ-ын гишүүн өнгөрсөн долоо хоногт “Тамхигүй, хорт зуршилгүй сурагчид, сургууль” аяныг зарлаж, хэвлэлийн бага хурал зарласан билээ.
Энэхүү мэдээллийн үеэр дурдагдсан “Электрон тамхийг цахилгаан бараа хэмээн гаалиар мэдүүлж байгаа” эсэх тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл манай байгууллагаас тодруулга хүсэж, бид албан ёсоор хариуг нэр бүхий хэвлэлд хүргүүлсэн болно.
Гэвч тодруулгад дурдагдсан “Электрон тамхи болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл нь цахилгаан барааны бүлэгт ангилагдан 8543.40.00 кодоор гаалийн бүрдүүлэлт хийж байна” гэсэн хэсгийг санаатайгаар хасаж, УИХ-ын гишүүдийг худал мэдээлэл тараасан мэтээр төөрөгдүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байна.
Электрон тамхи болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүн нь олон улсын ангиллын кодын дагуу 2 бүлэгт ангилагдан гаалийн бүрдүүлэлт хийгддэг бөгөөд ингэхдээ цахилгаан барааны бүлэгт ангилагддаг төдийгүй тус төрлийн бүтээгдэхүүнүүдэд Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй, онцгой албан татвар ногдуулдаггүй, тусгай зөвшөөрөл шаарддаггүй нь үнэн болохыг мэдэгдэж байна.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...