Wednesday, July 8, 2026

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт болно

Date:

БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалт өндөрлөж, зочид Бээжин хотноо иржээ. Энд өнөөдөр буюу 09 дүгээр сарын 02-ны өдөр Дэлхийн II дайн дууссан өдрийг тэмдэглэх юм.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нарын гурван талт дээд хэмжээний уулзалт болно. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улс, ОХУ, БНХАУ дээд түвшний уулзалт хийж буй анхны тохиолдол юм.

Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ-д хий нийлүүлэх хоолойн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. “Сибирийн хүч-2” хоолойг барьснаар жилд 50 тэрбум куб.метр хий дамжуулна гэж тооцоолж байгаа. 2015 онд хэлэлцээрийн үндсэн нөхцөлийг баталсан бол хийн хоолой барих асуудлыг хамгийн сүүлд 2022 онд Самаркандад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөн ярилцаж байв. ОХУ-ын зүгээс сүүлийн гурван жилд хийгдсэн ажлыг үнэлж дүгнэн, цаашдын алхмыг тохиролцох эрмэлзэлтэй байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн харвааны шилдгүүд тодорлоо

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 07-р сарын...

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820...

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...