Tuesday, December 30, 2025

Г.Занданшатар: Борлуулалтын орлогын 1 хувийн татварын хөнгөлөлтийг хүүхдийн хөгжлийг дэмжих үйлсэд зориулахыг уриалж байна

Date:

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үеэр Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан буюу UNICEF-тэй хамтран таван чиглэлд анхаарч ажиллахаар болсныг мэдээллээ. Мөн хүүхдийн төлөө ажилд хувийн хэвшлийн байгууллагууд санаачилгатай оролцохыг уриаллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар хоёр төсөл шийдээч гэдэг санал ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгооны аппарат худалдан авах, олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн гаднах засвар шинэчлэл, хөл бөмбөгийн талбай байгуулах санал ирсэн. Үүнийг би хангалттай биш байна гэж харж байгаа. Иймээс бид UNICEF-тэй ярилцаад уушгины өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор хүүхдийн уушгины эмнэлэг байгуулах талаар ярилцлаа. Мөн үндсэн 5 чиглэлийн хамтын ажиллагаанд төр, хувийн хэвшил, UNICEF гэсэн гурван талт хамтын ажиллагааг хөгжлүүлж, зарим асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж өнөөдрийн Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулж байна. Хувийн хэвшлийн байгууллагуудын борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийг хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн тодорхой төслийг дэмжих санаачилгыг дэвшүүлж байна.

Уушгины эмнэлэг барихад төр 20 хувийг нь гаргаж, олон улсын байгууллага, хувийн хэвшил 80 хувийг нь гаргах байдлаар ажиллавал илүү үр дүнтэй бөгөөд хариуцлагатай байна. Хувийн хэвшил бол төрийн зарим худалдан авалтаас бараг хоёр дахин илүү үр ашигтай, хурдтай ажиллах чадамжтай байна. UNICEF-ийн Улаанбаатар хотод хийсэн үнэлгээгээр сургууль доторх агаарын чанар маш муу, уушгины хорт хавдар үүсгэдэг бодис хэвийн хэмжээнээс 5 дахин өндөр байна. Ийм байдалтай удаан явбал хүүхдэд уушгины хорт хавдар үүсгэдэг юм байна. Сургууль цэцэрлэгийн засварын ажилд мэргэжлийн байгууллагын хяналт шалгалт алдагдсан байна. Будаг, цемент, барилгын материал нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой байгааг UNICEF-ын судалгаагаар тогтоосон байна. Энэ асуудлыг шийдэх хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчинд агааржуулалтын төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Таван чиглэл гэдэгт: 

  1. Хүүхдийн эрүүл мэнд, шимт тэжээл, хүүхдийн хөгжлийн асуудал
  2. Цахим сургалт буюу хиймэл оюун ухаан, смарт анги танхим, багш нарыг нөүтбүүк, таблетаар хангах, англи хэлний сургалтын төсөл
  3. Хүүхэд хамгааллын асуудал. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд оношилгоо эмчилгээний 33 эмгэгийг оношилдог аппаратыг нийлүүлнэ.
  4. Улаанбаатар хотын 51 сургууль уурын зуухаар халаалтаа шийдэж байна. Үүнийг өөрчлөх төслүүдийг хэрэгжүүлнэ.
  5. Дээрх төслүүдэд шаардлагатай зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ-ийг бэлэн болгох гэх мэт асуудал багтсан.

Эдгээр асуудлыг өнөөдрийн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг холбогдох сайд, газрын дарга нарт даалгаж байна гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эрх чөлөө, тусгаар...

Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын...

Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах төслийг хэлэлцлээ

 Монгол Улсын Алсын хараа-2050, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван...