Saturday, February 7, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол, Хятадын экспод оролцож байна

Date:

Монгол-Хятадын экспо тав дахь удаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдаж байна. Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Монгол-Хятадын тав дах удаагийн экспод Монгол, Хятад болон бусад улс орнуудын 1500 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.

Монгол Улсаас Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Г.Учралаар ахлуулсан төр, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүхий 350 гаруй байгууллага оролцож байна. Тус арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, нүүрсний борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх талаар урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллахаар санал солилцлоо.

Монгол Улс БНХАУ-тай хийж буй худалдааны эргэлт 2024 оны байдлаар 19.1 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын орлогын дийлэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэр тундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БНХАУ-ын 400 гаруй аж ахуйн нэгжид худалдан борлуулж буй коксжих болон эрчим хүчний нүүрсний худалдаа эзэлж байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 160 мянган тонн нүүрсийг 9.1 сая ам.доллароор арилжаалжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний...

Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгахаар болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Эрдэнэсант сумын...

Ерөнхий сайд Г.Занданшатар “Улсын аварга малчин” Д.Батзоригтод хүндэтгэл үзүүллээ

ЭРДЭНЭСАНТ СУМ СҮҮЛИЙН 19 ЖИЛИЙН ХУГАЦААНД 22 “УЛСЫН АВАРГА...