Monday, October 5, 2026

Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх талаар ярилцжээ

Date:

ХХүүхдүүд скүүтер, мопед, суррон, мотоцикл унаж аваар осолд өртөж буй хэрэг зөрчил нэмэгдэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан тушаалтнууд скүүтер, мопедын чиглэлээр үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагуудтай уулзжээ.

Уулзалтаар насанд хүрээгүй хүнийг скүүтер, мопед унуулж, зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх асуудал нэн чухал байгаа талаар аж ахуй нэгжүүдтэй санал солилцсон байна. Аппликейшн дээр хүүхэд унахыг хориглох талаар хөгжүүлэлт хийх, скүүтер, мопедын зөв ашиглалт талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах тухайд талууд санал нэгджээ.

Мөн хөдөлгөөнд саад учруулсан, зөвшөөрөгдсөн зогсоолд байрлуулаагүй скүүтер, мопедыг зөөж шилжүүлэх, ачиж журамлах арга хэмжээ авах үйлчилгээг боловсронгуй болгох талаар хэлэлцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...