Tuesday, October 28, 2025

Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.08.19) ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж буй техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль, эрэлч ноходын үзүүлбэрийг сонирхуулсан юм.

Ерөнхий сайд энэ үеэр алба хаагчдад хандан “Та бүхний өмнө тулгамдаж буй шийдвэрлэх ёстой асуудалтай танилцлаа. Гал, устай тэмцэж, амь биеэ үл хайрлан зүтгэдэг аврагчдын хувцас, хэрэглэл, шаардлагаатай тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай байгааг харлаа. Тиймээс юуны өмнө Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмэхээр шийдвэрлэлээ. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албажуулан, ирэх оны төсөвт тусгана. Oнцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэх техник, тоног төхөөрөмж, цаашлаад нисдэг тэрэг, дрон, техник хэрэгслийн хангамжийг сайжруулахад анхаарна” гэв. Эдийн засаг хүнд байгаа ч тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой ОБЕГ-аас тавьсан саналыг гадаадын зээл тусламж болон дотоодын нөөц бололцоонд тулгуурлан энэ жилдээ багтааж хэрэгжүүлэхээр тогтов.

үргээ нэр төртэй гүйцэтгэн, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө зүтгэж буй та бүхний гавьяат үйлсээр Монголын төр засаг бахархаж байна. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлье хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар онцлон тэмдэглэлээ.

Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод алба хаагчид 60 хүртэлх хоногийн хугацаанд ажиллажээ. Түүнчлэн тус ангийн алба хаагчид 2011 оны гуравдугаар сард Японд болсон цунами, 2015 оны есдүгээр сард ОХУ-ын Улаан-Үд хотод гарсан ой, хээрийн түймэр, 2023 оны хоёрдугаар сард БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн...

“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж, ХХК болох үйл ажиллагааг СЗХ-ноос зогсоожээ

“Говь” ХК нь 2025 есдүгээр сарын 08-ны өдөр хэлбэрээ...

Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо

Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн...