Tuesday, September 9, 2025

Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна

Date:

Боловсролын сайд П.Наранбаяр хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон боловсролын салбарын тулгамдсан асуудлуудын талаар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлах Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагуудын нэгдсэн хуралд мэдээлэл хийжээ. Түүний мэдээллээс тоймлов.

  • 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд суралцана. Харин ерөнхий боловсролд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгдэнэ. 
  • Ерөнхий боловсролын тухайд хүүхдийн тоо 30 гаруй мянгаар өсөж байгаатай холбогдуулан сургуулийн анги танхим түрээслэхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай.
  • Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай ерөнхий боловсролын долоон сургууль, 400 орны хүчин чадалтай хүүхдийн таван цэцэрлэг, 280 орны хүчин чадалтай нэг цогцолбор, 270 орны хүчин чадалтай хоёр дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн спорт заал, их, дээд сургуулийн спорт заалны барилга тус тус ашиглалтад ороод байна. Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж ялангуяа ширээ, сандлыг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр худалдан авч, сургуулиудад нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичиг хүлээгдэж байна.
  • Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш ажиллуулах, тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах гэх мэт арга замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ цаашид багшийн хангалтыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд багшийн цалин хөлс, тэр дундаа үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ

Хөвсгөл, Булган,Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад нийт 525 мянга гаруй...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын...

Зэсийн шинэ орд нээгдлээ

Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийсэн хайгуулын үр...