Sunday, May 17, 2026

Иргэд эрүүл мэнд, боловсролын салбарт төсөв түлхүү зарцуулах шаардлагатай гэж үзжээ

Date:

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд өнгөрсөн өдрүүдэд иргэд, иргэний нийгмийн төлөөллөөс санал авах ажиллагааг Засгийн газраас хоёр долоо хоногийн турш зохион байгуулсан. Энэ хугацаанд нийт 178.665 иргэн саналаа өгчээ. Саналаа өгсөн иргэдийн олонх нь ирэх онд эрүүл мэнд, боловсролын салбарт улсын төсвийг түлхүү зарцуулах, төрийн захиргааны зардлыг бууруулах, нийгмийн халамжийн салбарт хэмнэлт хийх шаардлагатай гэж үзсэн байна.

Санал авах ажиллагааг наймдугаар сарын 1-нээс эхлүүлж, 14 хоногийн хугацаатай зохион байгуулсан юм. Ингэхдээ танхимын хэлэлцүүлэг, E-Mongolia цахим систем, 11-11 төвөөр дамжуулан авсан. Саналаа өгсөн иргэдийн 99.08 хувь нь E-Mongolia цахим систем ашигласан юм байна. Мөн санал өгсөн иргэдийн 49.87 хувь буюу 93.755 нь 18-34 насныхан бол 45.68 хувь буюу 85.893 нь 35-54 насныхан эзэлжээ.

Энэхүү санал асуулгыг зохион байгуулахын өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар “Улсын төсөв дарга нарынх биш ард иргэдийн төсөв. Тиймээс төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг иргэдээсээ асууж байна” гэж мэдэгдсэн юм.

Эхний дөрөвт эрэмбэлэгдсэн саналуудыг жагсаавал дараах байдалтай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...