Sunday, May 17, 2026

Орон сууцны санхүүжилтээр дагнасан банк байгуулахад Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарын хөгжилд оруулсан Азийн хөгжлийн банкны хувь нэмрийг Ерөнхий сайд өндрөөр үнэлж хамтын ажиллагаанд талархал илэрхийлсэн байна. 

Засгийн газраас баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл, эрхзүйн болон эдийн засгийн реформын талаар Ерөнхий сайд Г.Занданшатар товч танилцуулсан бол Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны зорилтуудын талаар суурин төлөөлөгч онцлон дурджээ.

Гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд онцолсон байна. Энэ чиглэлээр олон улсын туршлага нэвтрүүлэх, хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол Улсын онцлогт тохирсон санхүүжилтийн тогтолцоо бий болгох, орон сууцны санхүүжилтийн тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулаад байгаа юм.

Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын гэр хороололд тодорхой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн, орон сууцны санхүүжилтээр дагнасан банк байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн гэдгээ хатагтай Шэннон Коулин илэрхийлжээ. 

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, татварын орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй болон дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг сэдвээр санал солилцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...