Thursday, October 8, 2026

Нэг өдөрт 43.8 САЯ ам.долларын нүүрс борлуулж 2025 оны борлуулалтын дээд амжилт тогтоолоо

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК наймдугаар сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 43.8 сая ам.долларын үнэлгээ бүхий 19.2 мянган тонн баяжуулсан коксжих, 512.0 мянган тонн 1/3 коксжих, 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс нийт 595.2 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын  Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Хамгийн сүүлд 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хамгийн өндөр борлуулалт хийж байсан бол түүнээс хойш 15 сарын дараа 2025 оны наймдугаар сарын 13-ны өдөр хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг хийж 43.8 сая ам.долларын борлуулалтын орлого олсноор энэ оны  дээд амжилтыг тогтоогоод байна.

Баяжуулсан коксжих нүүрс 140.3 ам.долларт хүрч өссөн бол 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнийн хувьд 75.2 ам.доллар болон 40.2 ам.долларт тус тус амжилттай хэлцэл хийгдлээ.

Компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд биржээр нийт 19 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 89.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.37 сая тонн нүүрс борлуулаад байна.

Биржийн арилжааг идэвхжүүлснээр борлуулалтын орлого өсөж, гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...