Saturday, May 16, 2026

Хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, Аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулна

Date:

Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаан өчигдөр /2025-08-12/ болжээ. 

Тус хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан татварын шинэчлэлийн хэлэлцүүлгийн талаар танилцуулсан байна. Хэлэлцүүлэгт 13 мянган иргэн, аж ахуйн нэгж, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэжлийн холбоодоос нийт 176 мянган санал ирүүлжээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлан нийт саналын 50 гаруй хувийг хуулийн төсөлд тусгасан байна. 

Эдийн засгийн зөвлөлөөс татвар бууруулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, татвараас зайлсхийхийн эсрэг дүрэмтэй холбоотой ирүүлсэн нийт 21 багц саналын төсвийн нөлөө нь 1,8 их наяд төгрөг болж байна. Эдгээр саналын 60 хувийг төсөлд тусгажээ. Төсөлд тусгасан болон тусгаагүй санал нэг бүрийн талаар Сангийн яамны Татварын бодлогын дарга Б.Тэлмүүн тайлбарлажээ. 

Зөвлөлийн гишүүдийн өгсөн саналыг татварын шинэчлэлд тусгаж буйд гишүүд талархаж, хуулийн давхардлыг арилгах, бусад хуультай уялдуулж байж татварын реформ хийгдэнэ зэрэг саналаа хэлэхийн зэрэгцээ зөвлөлийн саналыг дахин нягтлан үзэх, хуулиа шуурхай батлуулахыг Сангийн яамнаас хүсчээ. 

Баялаг бүтээгчид, ажлын байр бий болгож байгаа үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэдний саналыг дахин нягтлахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн яаманд үүрэг болголоо. Мөн татварын шинэчлэлд НӨАТ-ын буцаан олголтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог арилгаж байж баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, ажил олгогчдоо дэмжинэ гэдгийг онцолсон аж. 

Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд гэнэтийн сюрприз барьдаггүй ярилцаж, хэлэлцдэг механизм бий болгох шаардлагатай. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл “төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх” суурь платформ байх болно гэдгийг Ерөнхий сайд тодотгоод  тус зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого, шийдвэр болон гарч, асуудлыг шийдвэрлэдэг байх нь гол зорилго гэдгийг дахин тэмдэглэжээ 

Зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой хангаж, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хуулиар хамгаалах ажлын хүрээнд Засгийн газраас “Аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. 

Засгийн газар 2026 оны төсөв хүний хөгжил, боловсрол төвтэй бодлогыг баримтлах ёстой хэмээн үзсэн. Төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч, салбарын яамд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 167 мянга гаруй иргэн саналаа өгөөд байгаа юм. Ил тод, нээлттэй төсвийн бодлого авлига, хүнд суртлыг багасгаж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ гэж үзэж буй юм. Татварын шинэчлэл болон хувийн хэвшил, ажил олгогч, баялаг бүтээгч, үйлдвэр эрхлэгчдээ дэмжих багц хуулийн төсөл боловсруулж байна. Мөн экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих болон гаалийн хяналтын журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газрын гишүүд ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...