Wednesday, October 7, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК дөрвөн удаагийн арилжаагаар 134.4 мянган тонн нүүрс борлууллаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 51.2 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 134.4 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаа өрсөлдөөнтэй болж үнийг 11.5%-иар өсгөж 133.4 ам.долларт хэлцэл хийгдсэн бол 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнийн хувьд 66.4 ам.доллар болон 39.0 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.

Компани биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд биржээр 16 удаагийн арилжаа амжилттай хийж 45.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 774.4 мянган тонн нүүрс борлуулаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...