Saturday, August 22, 2026

Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар хурандаа Ц.Гансүхийг томилжээ

Date:

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар хурандаа Ц.Гансүхийг Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргын албан тушаалд томилжээ.

Хурандаа Ц.Гансүх нь 1985-2012 онд хилчин байлдагчаас хилийн салбарын орлогч, Хилийн боомтод бичиг баримтын шалгагч, орчуулагч, штабын дарга, ангийн захирагч, ХХЕГ-т хэлтсийн дарга, 2012-2015 онд Монгол Улсаас Оросын холбооны улсад суух Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, 2016-2019 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтэн, 2019-2020 Архивын ерөнхий газрын дэд дарга, 2020-2022 онд Хилийн цэргийн 0218 дугаар ангийн Захирагчийн албан тушаал тус тус хашиж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...