Monday, April 6, 2026

Хөдөлмөрийн баатар Д.Гомбожавын нэрэмжит “Адуучин-2025” наадам болж байна

Date:

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Гомбожав агсны нэрэмжит адуучдын наадам, Баянхонгор аймгийн аварга шалгаруулах “Адуучин – 2025” уламжлалт уралдаан 08 сарын 07-нд Дуурсахын аманд эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үндэсний бахархал болсон адуун сүргээ өсгөн үржүүлэх, морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн таниулах зорилгоор санаачлан нутаг орондоо 2023 оноос эхлүүлсэн тус наадам гурав дахь жилдээ өнөр өтгөн болж байна.

Баянхонгор аймгийн 20 сумын өсвөр, идэр, ахмад үеийн адуучдыг хамруулсан тус наадамд 280 гаруй адуучин эмнэг хангал хүлэгтэйгээ оролцон шаламгай хурд, авхаалж самбаа, ид хаваа гайхуулан өрсөлдөж байна.

“Адуучин – 2025” тэмцээн, адуучдын наадам ташуур, уурга шүүрэх, морьтой шургуу, явган шургуу болон өсвөрийн адуучдын тусгай төрлүүдээр өнөөдөр явагдаж байгаа бол маргааш морьтны парадаар нээлтийн арга хэмжээ эхэлж, бусад төрлүүдээр үргэлжлэх юм байна. Уламжлалт уралдааны зохион байгуулалтыг Баянхонгор аймгийн адуучдын холбоо, аймгийн ЗДТГ, ХХААГ-ууд хариуцан холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий  сайд Н.Учрал 01 тоот...

Иранд буудуулж унасан F-15E-ийн хоёр дахь нисгэгчийг аварсан гэжээ

Хятадын төв радио, телевизийн сэтгүүлч өнөөдөр АНУ-ын холбогдох мэдээллээс...

В.Путин, Р.Эрдоган нар Персийн булангийн нөхцөл байдлын талаар утсаар ярьжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай...