Friday, September 5, 2025

Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар иргэдээс зээлсэн мөнгөө өгөхгүй “луу унжиж” байна гэв

Date:

Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга, Хөрөнгийн биржийн захирлаар тус тус ажиллаж байсан Д.Ангар “Малчин” компани, “Практикал даатгал” компани, “Монголын санхүүгийн бирж” компаниар дамжуулан иргэдийн итгэлийг аван мөнгө төвлөрүүлж, бусдыг луйвардаж явна хэмээн нэр бүхий иргэд гомдол гаргажээ. Тодруулбал, иргэн Г.Э “Малчин компани”, “Практикал даатгал” компанид 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдөр 100 сая төгрөгийг 366 хоногийн хугацаатай буюу 2024 оны зургаадугаар сарын 13-ны өдрийг дуустал зээлдүүлжээ.

Гэтэл өнөөдрийг болтол мөнгийг нь өгөхгүй бултаж байна. Уг мөнгийг жилийн 21.5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд “Зээлдэгч нь хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд “Малчин” компани болон “Практикал даатгал” компанид зээлдүүлэгчид зээл болон зээлийн хүү, алдангийг даатгалын гэрээнд заасан нөхцөлийн дагуу үл маргах журмаар төлнө” хэмээн заажээ. Харин өнөөдөр 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр болоод байхад зээлээ төлөөгүй байна. Гэрээнд заасан хугацаанаас бүтэн нэг жил өнгөрчихсөн байхад бусдаас авсан мөнгөө төлөлгүй явааг луйвар гэхээс өөр яах вэ.

Тус зээлийг гэрээнд заасны дагуу зээлдүүлэх мөнгийг “Малчин” компанийн “Хас” банкан дахь 500 439 4299 тоот дансанд шижлүүлж өгснөөр гэрээг байгуулсанд тооцсон байхад өнөөдрийг болтол иргэнийг хулхидсаар явна. Иргэн харилцан тохиролцож даатгалын гэрээний хугацаанд даатгалын хамгаалалтад хамрагдсан гэдгийг баталгаажуулж, “Практикал даатгал” компанийг төлөөлж захирал Т.Уранжаргал гарын үсэг зурсан бол зээлийн гэрээнд “Малчин” компанийг төлөөлж, Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан гарын үсэг зуржээ. Ийнхүү Д.Ангар нь зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөлгүй бусдыг залилж, санхүүгийн луйвар хийж байгаад иргэд гомдолтой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр...

Электрон тамхи нь цахилгаан барааны бүлэгт багтдаг, онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаарддаггүй нь үнэн гэжээ

Гаалийн ерөнхий газраас электрон тамхины талаар хэвлэлд гарсан мэдээлэлтэй...

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт болно

БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалт...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард...