Tuesday, August 18, 2026

Хэнтий, Хөвсгөл аймгуудад “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгууллаа

Date:

Сонгуулийн ерөнхий хорооноос залуу сонгогчдод зориулсан “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлж байгаа. Анх удаа сонгуульд оролцох гэж буй залуу сонгогчдод ардчилал, хүний эрхийг дээдлэх зарчмыг баримтлан, ялгаварлан гадуурхалтгүй, алгачлалгүй, эрх тэгш боломжийг хангах мэдлэг, ойлголтыг өгөх зорилготой уг хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлдэг бөгөөд нийслэл, 21 аймагт сургагч багш бэлтгэсэн.

2025 онд “Хариуцлагатай сонгогч” сургалт дөрөвдүгээр сараас эхэлсэн. Сургалт тавдугаар сарын 9-ний өдөр Хөвсгөл, 11-ний өдөр Хэнтий аймагт үргэлжиллээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Машбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Х.Цэнд-Аюуш нар төгсөх ангийн сурагчдад “Хариуцлагатай сонгогч” сургалтыг зохион байгуулав. Хэнтий аймгаас бэлтгэгдсэн сургагч багш Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Г.Пүрэвбаатар, хэлтсийн дарга Ц. Туяасайхан нар Ерөнхий боловсролын таван сургуулийн сурагчид, Политехник коллежийн оюутнуудад сургалт зохион байгууллаа.

“Хариуцлагатай сонгогч” сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Иргэд, сонгогчдын хувьд сонгуулийн үйл явцад мэдлэг мэдээлэлтэйгээр оролцох нь эрх ашгаа ханган хэрэгжүүлэх, амьдарч буй нутаг дэвсгэрийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх алхам гэдгийг анх удаагаа сонгуульд оролцох сонгогчдодоо таниулдгаараа “Хариуцлагатай сонгогч” сургалт ач холбогдолтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Же Мён энхийн хэлэлцээ эхлүүлэхийг Хойд Солонгост уриалав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч бямба гарагт олны өмнө...

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Шинэ эдийн засагт шилжих эхлэл "Ногоон өртөө" Өнөөдөр нээлтээ хийсэн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...