Monday, March 9, 2026

“Дилав хутагт Б.Жамсранжав тагнуул хийхээр гарын үсэг зурж, Монголоос гарсан чухал баримтууд нууцаас гарсан”

Date:

1921-1936 оныг их хэлмэгдүүлэлтийн эхэн үе гэж үздэг ба 1930 онд Тайж Эрэгдэндагва, Егүзэр хутагт Галсандаш, Дилав хутагт Жамсранжав нарын “38-ын бүлэг хэрэг” гэгчид нэр холбогдож, өнгөрч одсон цаг хугацаанд түүх нь толботож, намтар нь гуйвсан нэгэн эрхэм бол Дилав хутагт хэмээх Жамсранжав билээ.

Тухайн үед Дотоодыг хамгаалах газраас Банчин богдын үйл ажиллагаа хийгээд Өвөрмонголын нутагт орж ирээд байсан Япончуудын бодлого, үйл ажиллагаа, Хятад-Японы харилцаа зэргийг тодруулах улс төрийн зорилгоор 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө хилээр гаргасан түүнийг гэрчлэх, түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө хэлмэгдүүлэлтэд өртөж, гэрчлэх хүн үгүй болсон байдаг.

Түүний түүхийг бодитоор сөхсөн баримтууд нь Дилав хутагтад холбогдох 9 хадгаламжийн нэгжийн 1199 хуудас материал ТЕГ-ын Тусгай архивт хадгалагдаж байсны 1039 хуудас баримтыг төрийн болон албан нууцын тухай хуулийн хүрээнд нууцаас гаргаж, ил болгох шийдвэрийг Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар гаргаснаар түүхийн үнэнийг нийтэд дэлгэсэн юм.

Эх сурвалж: Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Амиа алдсан Хаменеигийн хүүг дээд удирдагчаар сонгожээ

Ираны эсрэг эхлүүлсэн АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагааны үеэр...

Израил Ираны газрын тосны агуулахад цохилт өгчээ

Израилын Батлан хамгаалах арми 03 дугаар сарын 07-ны үдэш...

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулсан нүүрсний хэмжээ 40 сая тонныг давжаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 05-ны...