Sunday, March 8, 2026

Сонгуулийн программ хангамжийг шалган туршжээ

Date:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 19 аймгийн 68 санал авах байрын байршилд өчигдөр (2025.06.18) нэгэн зэрэг шалган туршлаа.

Санал авах байранд ашиглах камер, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг санал авах өдрөөс өмнө шалган турших энэхүү үйл ажиллагаа нам эвсэл, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд нээлттэй болдог. Энэ удаагийн сонгуульд оролцож байгаа 4 намын төлөөлөл, 121 нэр дэвшигчийн ажиглагч шалган турших ажиллагаанд оролцож, хяналт тавьсан юм.

Шалган турших үйл ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник  хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлын хэсэг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, сумын сонгуулийн хороо, мэдээллийн технологийн 59 багийн гишүүн, 121 даамал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэсгийн хороодод ажиллах итгэмжлэгдсэн ажилтнууд оролцов.

Энэ жил 2 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёр, 17 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль зохион байгуулах бэлтгэл бүрэн хангагдлаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-22.00 цагт болно. Сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээж”...

Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ

Жендэрийн үндэсний хорооны 2026 оны анхны хуралдаан өнөөдөр /2026.03.06/...

“Улаанбаатар трам” төслийн трасс дагуух газар чөлөөлөлтийн ажлыг 4 дүгээр сараас эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал...

Явган замын стандартад өөрчлөлт оруулжээ

НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт...