Sunday, May 17, 2026

НИТХ-ын дарга А.Баяр “Royal dance” клубийн бүжигчдийг хүлээн авч уулзлаа

Date:

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр насны ангилалд алтан медаль хүртсэн “Royal dance” клубын бүжигчдийг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, “Royal dance” клубын тамирчид Португалийн Брага хотод зохион байгуулагдсан WDSF Хореографик латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд түрүүлж, хос алтан медалийн эзэд болсон билээ.

НИТХ-ын дарга А.Баяр “Royal dance” клубын дасгалжуулагч багш ОУХМ О.Эрдэнэ-Очир болон клубын бүжигчдийг хүлээн авч уулзан, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, үе тэнгийнхэндээ урлаг соёлоор дамжуулан үлгэр дуурайлал үзүүлж буйг талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

“Royal dance” клубын дасгалжуулагч О.Эрдэнэ-Очир Брага хот дахь тэмцээний өмнөх бэлтгэлийн заалны зардлыг НИТХ-аас дэмжлэг үзүүлж ажилласанд мөн талархал илэрхийлж, цаашдын тэмцээн уралдаандаа баг тамирчдаа илүү сайн бэлтгэлээр хангаж ажиллахаа илэрхийллээ. Учир нь 20, 30 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдад хамгийн тулгамддаг асуудал нь томоохон бэлтгэлийн заал байдаг гэдгийг онцоллоо.

Харин НИТХ-ын дарга А.Баяр тус клубыг эх орноо бүжгийн спортоор дамжуулж дэлхийд суртчилан таниулж, хүүхэд залуусыг урлаг соёлоор дамжуулан хөгжүүлж, үлгэр дуурайлал үзүүлж буйг онцлон сайшааж цаашдын дэлхийн чанартай уралдаан тэмцээнд бэлтгэх хангах заалны асуудлыг шийдэж өгөхөө илэрхийллээ. Мөн “Royal dance” клубын бүжигчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...