Tuesday, June 17, 2025

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдэн  Монгол орны 3 бүс нутагт 180 сая мод тарьж ургуулах ажлын анхны ТЭЗҮ-ийг батлуулан “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг Төрийн цэргийн байгууллагууд болон Гэрээт туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хэрэгжүүлж байна. 

Өвөрхангай аймгийн Хархорин суманд шинээр байгуулагдаж буй Хархорум хотын 2025 оны  экологийн төлөвлөгөөнд  1,1 сая ширхэг мод тарихаар тусгасан. Мод тарих ажлын 30 хувь буюу 300 мянган ширхэг модыг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК тарьж ургуулах бөгөөд гүйцэтгэгчээр Хил хамгаалах байгууллагын Ойжуулах үйл ажиллагааг зохион байгуулах Хилийн цэргийн 0133 дугаар тусгай салбар мод тарих ажлыг манлайлан гүйцэтгэж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК өөрт хуваарилагдсан 410 га талбайд 90 мянган ширхэг шилмүүст мод, 210 мянган ширхэг навчит мод нийт 300 мянган ширхэг мод тарих ажлын гүйцэтгэгчээр хаврын тарилтаар 154 мянган мод тариад байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний 4 зорилтын дагуу мод тарих, ойжуулах нөхөн сэргээх ажлын 19 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 77,5 га талбайд “Ногоон зам” төсөл, Номгон, Цогт-Овоо, Манлай сумдын 50 га талбайд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 150 га талбайд “Заг” төсөл хэрэгжүүлж, Улаанбаатар хотын ногоон бүсийн 35 га талбайд шилмүүст мод тарих ажил гүйцэтгэсэн бөгөөд 2022-2024 онд нийт  343 га талбайд 2,5 сая ширхэг мод тарьж, зохих арчилгаа хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүний зан үйлээр аюул заналхийллийг тарьж мэдэх сургалт болж байна

“ХҮНИЙ ЗАН ҮЙЛЭЭР АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛИЙГ ТАНЬЖ МЭДЭХ" СУРГАЛТ БОЛЖ...

Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын...

Монголын буриадын төв холбооноос рэппер 113-т мэдэгдэл хүргүүлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр...

Монгол Улсын сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт, туршлагын талаар илтгэл хэлэлцүүлжээ

Олон улсын сонгуулийн төв байгууллагуудын “Мэдээлэл, харилцаа холбооны технологи...