Thursday, October 8, 2026

“Баримтаар баталгаажуулъя” арга зүйн сургалт боллоо

Date:

Сонгуулийн ерөнхий хорооноос хэрэгжүүлдэг “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрт мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгах, хуурамч мэдээллийг таних, түүний ач холбогдлыг тайлбарлан таниулах зорилго бүхий “Баримтаар баталгаажуулъя” сургалтын сэдэв, агуулга нэмэгдсэн.
Сургалтын шинэ сэдэв, агуулгыг сонгогчдод заах арга зүйн сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн албан хаагчид удирдсан бөгөөд “Сургалт зохион байгуулах, илтгэл танилцуулах арга зүй”, “Хуурамч мэдээллийн талаарх ойлголт, төрөл, тархалт ба үр дагавар”, “Хуурамч мэдээлэл ба технологи”, “Хуурамч мэдээлэл ба технологи” зэрэг сэдвүүдийн хүрээнд онол, дадлагад суурилсан мэдээллийг сургагч багш нарт өгөв. Сургалтад нийслэл дэх сургагч багш нар оролцсон юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэсэн “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн сургагч багш нарт “Баримтаар баталгаажуулъя” сургалтын сэдэв, агуулгыг сонгогчдод заах арга зүйн сургалтыг өнөөдөр (2025.06.06) зохион байгууллаа.

Ардчилал, хүний эрхийг дээдлэх зарчмыг баримтлан, ялгаварлан гадуурхалтгүй, алгачлалгүй, эрх тэгш боломжийг хангах мэдлэг, ойлголтыг анх удаа сонгуульд оролцож буй залуу сонгогчдод олгоход чиглэсэн “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийг Сонгуулийн ерөнхий хороо 2022 оноос орон даяар хэрэгжүүлж байгаа. Сургалтыг нийслэл, 21 аймагт сургагч багш нар удирдан зохион байгуулдаг.  2025 оны тухайд өнгөрсөн 4 сараас 18 аймагт “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгуулсан. “Хариуцлагатай сонгогч” сургалт бусад аймаг, нийслэлд шинэчилсэн хөтөлбөрийн дагуу ирэх намар үргэлжилнэ.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...