Sunday, October 4, 2026

Сонгуулийн санал тоолох нийт 3000 төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан

Date:

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2025.05.20/ “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр сонгуулийн санал тоолох төхөөрөмж /хар машин /-ийн ашиглалтын хугацаа дууссан талаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн мэдэгдэв.

Тэрээр “Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг 2012 онд АНУ-ын  “Dominion Voting Systems” компаниас авсан байгаа. Нийт 3,000ш төхөөрөмжийн ашиглалтын хугацааны дууссан. Манайхаас өмнө хэрэглэж эхэлсэн Филлипин улс санал тоолох төхөөрөмжөө сая болж өнгөрсөн сонгуулиар 3 дахь удаагаа солиод байна.

Одоо 3,000ш төхөөрөмж шинээр нэмж авах зайлшгүй шаардлагатай. Саналаа ЭЗХЯ-нд хүргүүлсэн бөгөөд 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгаагүй байна. Гэрээ хэлцэл байгуулах, тээвэр ложистик, нийлүүлэлтэд 1 жилийн шинэчлэлийн хугацаа шаардлагатай” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...